Вакцины анхны тунг тариулж, иргэдээ вакцинд хамрагдахыг уриална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр (2021.02.16) цар тахлын эсрэг вакцины бэлтгэл ажилтай танилцах зорилгоор ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. Covid-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг гурван түвшинд бэлтгэсэн. Вакциныг 2-8 хэмд, мөн -20 хэмд хадгалах төхөөрөмж байдаг. Шинээр -70 хэмд хадгалах 26 ширхэг хөлдөөгч саяхан авсан. Мөн 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөргөгчтэй болсон. Ингэснээр гурван төрөлд хадгалах зориулалттай вакциныг үндэсний хэмжээнд хадгалах бүрэн боломжтой болсон.  Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх … Continue reading Вакцины анхны тунг тариулж, иргэдээ вакцинд хамрагдахыг уриална